Энэ жил Хөвсгөлөөс 21 шонхор шувуу барьжээ
2019-10-24 19:57:56, 796
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын нутагт шонхрын нүүдэл таардаг учраас жил бүр тодорхой тооны шонхрыг тусгай зөвшөөрлийн дагуу бариулдаг байна. Энэ оны хувьд Цэцэрлэг сумаас 10, Цагаан-Уул сумаас 11 нийт 21 шонхор тусгай журмын дагуу барьжээ. Дээрх сумдын нутагт нийт 7 отог ажиллаж өнөөдрийн байдлаар бүрэн буусан байна. Шонхор ихэвчлэн үлийн цагаан оготноор хооллодог учраас оготно хамгийн их тархсан газар нутгуудад тодорхой хугацаанд байршдаг гэнэ. Энэ жил шонхор шувууг соёлын зориулалтаар барих зөвшөөрлийг БОАЖЯ-наас олгосон бөгөөд шонхор барих үед төлөх хураамж орон нутгийн төсөвт ордог байна. Нэг шонхор барихад 6 сая 400 мянган төгрөгийн хураамжийг тухайн суманд төлдөг ажээ. 
 
Б.Баянцагаан


Энэ жил Хөвсгөлөөс 21 шонхор шувуу барьжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0