Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн алба, Ханх сум, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл, Монгол Экологи төв хамтран "Хөвсгөл нуураа хамгаалъя" аяныг 3 сарыг хугацаатай зарлав.
Урин дулааны цагт Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадаад дотодын жуулчид их ирдэг бөгөөд Хөвсгөл нуурын ойр орчим газрууд хог хаягдлаар дүүрч бохирдох нь нэмэгддэг билээ. Иймээс аяны хүрээнд нутгийн иргэдийг чадавхжуулах сургалтанд хамруулж хог хаягдлаа ангилан ялгаж ачуулдаг, байгальд ээлтэй менежмент, ахуй соёлыг хэвшүүлсэн аж ахуйн нэгж, гудамж өрхийг шалгаруулна. Мөн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал санаачилга, хамтын ажиллагааг урамшуулж Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт жишиг болгож "Отоглох цэг" тохижуулж аялал жуулчлалын үйлчилгээнд нэвтрүүлэх гэнэ.
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газарт нийт 25 байгаль хамгаалагч ажилладаг боловч ирсэн бүх жуулчидтай ажиллах боломж нөөц хүрэлцдэггүй учраас энэ жил нутгийн иргэдийн оролцоог түшиглэн "Хөвсгөл нуураа хамгаалах" аяныг өрнүүллээ. Аян ирэх 8 сарын 11 хүртэл үргэлжлэх ажээ.
| "ХӨВСГӨЛ НУУРАА ХАМГААЛЪЯ" АЯН ЗАРЛАЛАА |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Сэтгэгдэл бичих