Хөвсгөл аймагт 9500 гаруй мод бут тарилаа
2019-10-15 22:51:38, 813
Хөвсгөл аймгийн хэмжээнд намрын "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-өөр нийт 9555 ширхэг мод бут, сөөгийг тарилаа.  Үүнээс  7659 ширхэг мод, 1896 ширхэг бут сөөг тарив. Тус аймгийн хэмжээнд нийт 251 аж ахуйн нэгж байгууллага, 939 өрх хашаандаа  мод, бут, жимс жимсгэний мод тарьж  3357 иргэд идэвхтэй оролцож 19,905,700 төгрөгийг зарцуулсан  байна. Орон нутгаас  Рашаант сум 1600м2 талбайд шинээр хамгаалалтын зурвас байгуулж, Арбулаг сум 770 ширхэг, Шинэ идэр сум 2000 ширхэг, Түнэл сум 480 ширхэг мод, бут сөөг тарьж байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлж идэвхтэй оролцжээ.
 
Б.Туяа 


Хөвсгөл аймагт 9500 гаруй мод бут тарилаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0