БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Хөвсгөл аймагт ажиллахдаа Хөвсгөл нуураа хоггүй цэвэр байлгахын төлөө үеийн найзуудаа манлайлан ажиллаж буй Эко клубийн сурагчидтай уулзаж Олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд амрах эрхээр шагнаж өсвөрийн байгаль хамгаалагчдын урмыг мялаасан байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн Эко клубийн сурагчид байгаль дэлхийдээ хог хаягдал хаяхгүй хайрлан хамгаалах ажлыг зохион байгуулдаг юм. Хүүхдүүд Мөсний баяр болон урин дулааны цагт аялагч, жуулчид гадаад, дотоодын иргэдэд Хөвсгөл нуурыг бохирдохоос сэргийлэх мэдээлэл зөвлөгөөг өгч, орчин тойрныг нь тогтмол цэвэрлэж иржээ.
Б.Туяа
Эко клубийн сурагчдыг "Найрамдал" зусланд амрах эрхээр шагнав |
|
Сэтгэгдэл бичих