Хөвсгөлийн уулсаас усжих голууд үерийн түвшинг даван үерлэжээ
2019-07-15 14:19:31, 951
Өнөөдрийн байдлаар өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Бэлтэс голуудын усны түвшин 19-22 см-ээр даван хүчтэй үерлэж байна. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг зэрэг голын усны түвшин олон жилийн дунджаас 9-42 см ахиу байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул томоохон голуудын сав дагуу болон гуу жалгаар нутаглаж байгаа малчид, ард иргэд, тээвэрчдийг гол мөрний ус руу орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Мөрөн ус судлалын өртөөнөөс анхааруулж байна. 
 
Б.Туяа 


Хөвсгөлийн уулсаас усжих голууд үерийн түвшинг даван үерлэжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0