Хөвсгөл нуур дэлхийн цэвэр усны нөөцийн 2.4 хувийн нэг хувийг бүрдүүлдэг. Нийтдээ 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим гүн, эргийн шугмын урт 414 км юм. Монгол орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувийг бүрдүүлдэг. Эл нуураас Эгийн гол эх авч Сэлэнгэ мөрөнтэй нийлэн Байгаль нуурт цутгадаг. Монголын хамгийн урт нуур. Тунгалага нь 24-25 метрийн гүнд байгаа зүйл харагддаг шууд ундны усанд хэрэглэдэг нуур. Мөн хамгийн зузаан 1.5 метр мөс тогтдог. Хамгийн олон 99 гол, нуур цутгадаг. Хамгийн богино нэртэй гол эх авдаг. Түүнчлэн цэвэр усны нөөц 381 м2 талбайг эзэлдэг. “Хөвсгөл далай ээж “ дэлхийн өвд орсноор олон улсын хэмжээнд үнэ цэнэ, эрэлт хэрэгцээ нэмэгдэж тэр хэрээр ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгалийн болон соёлын өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх боломж нээгдэж олон улсын хэмжээнд хамгаалагдах юм.Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлснээр…
– Хөвсгөл нуурыг олон улсын хэмжээнд танигдана. Ингэснээр олон улсын, байгаль, соёлын аялал жуулчлал хөгжинө.
– Байгалийн өвд бүртгэгдсэн өвийг хамгаалах, шинэчлэх, эрсдлээс хамгаалах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулж жил бүр хоёр сая долларын санхүүжилтийг хуваарилдаг байна. Хөвсгөл нуурыг хамгаалахад БОАЖЯ-аас ч хангалттай төсөв хуваарилж чаддагүй энэ үед олон улсаас санхүүгийн дэмжлэг авах нь чухал.
– Онцгой тохиолдолд байгалийн гамшиг, эрсдэл тохиолдсон үед олон улсаас хамгаалалтын ажиллагаа явуулдаг. Нэг ёсондоо Хөвсгөл нуурыг дэлхий хамгаалж эхэлнэ гэсэн үг юм.
Ц.Мягмарбаяр
Хөвсгөл нуур 24-25 метрийн гүн дэх зүйл харагддагаараа хамгийн цэнгэг |
|
Сэтгэгдэл бичих