Одоогоос 10 жилийн өмнө Хөвгөл нуурыг тойрч гурван жуулчны бааз байсан бол өнөөдөр 117 бааз үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь байх ёстой стандарт 20 хувиар ихэссэн. Уг нь стандартаар бол 60 орчим бааз байхад хангалттай юм байна. Баазуудын хариуцлаггүй үйл ажиллагаанаас болж нуур бохирдож замагтсан. Дэд бүтэц, зам муу хөгжсөнөөс тоосжилт ихэссэн гээд олон сөрөг нөлөөлөлд орсон байна. Бохирдлоос шалтгаалан тунгалаг чанар алдагдвал дахин хэзээ ч нөхөгдөхгүй болдгийг бусад улс орны жишээ сануулсаар байгааг онцолж байв. Хөвсгөл нуурыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой “Далай ээж” олон улсын хөгжмийн үдшийг энэ сарын 9-ны өдөр “ON”N OFF” продакшны байранд зохион байгуулж уг арга хэмжээг комеди арт Б.Идэрбат хөтлөх юм байна. Хөгжмийн үдшийг Монгол Улсын СТА дуучин С.Наран зохион байгуулж, Монгол Улсын Гавьяат жүжигчин дуучин Ө.Уянга, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн нар уран бүтээлээрээ дэмжиж оролцоно хэмээн зохион байгуулагч нар нь хэллээ. Хэвлэлийн хурлын үеэр наадмыг зохион байгуулагчид “Олон улсын авьяаслаг хүмүүстэй хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлэх алтан боломж тэр болгон таараад байхгүй. Тиймээс энэ боломжийг урлаг соёлынхон ийнхүү олгож байна. Тасалбарын нэг бүрийн үнэ 50.000 төгрөг. Монгол орны маань үнэт баялаг Хөвсгөл нуурийг өмгөөлж, хамгаалахаар энэ аянд нэгдэхээр тив алгасан цаг зав, сэтгэл зүрх гаргаж гадны олон орны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байхад Монголчууд бид яахин гар хумхин зүгээр суух билээ. Тиймээс монголчуудаа сэтгэл гарган энэхүү аянд нэгдэхийг уриалж байна” гэсэн юм.
Ц.Мягмарбаяр
Нуурын ус бохирдвол хэзээ ч эргэж тунгалагшихгүй |
|
Сэтгэгдэл бичих