Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайг энэ зун 15 төрлийн 20 мянган цэцгээр чимэхээр төлөвлөж үрсэлгээг 3 дугаар сараас хийж эхэлсэн бөгөөд цэцгүүдийг эхнээс нь суулгаж байна. Хот тохижилт үйлчилгээний төвөөс иргэдэд болон гадаад, дотоодын зочдод өнгө үзэмжтэй, ая тухтай орчин бүрдүүлэхээр сүүлийн жилүүдэд нийтийн эзэмшлийн талбайг тохижуулан цэцэгжүүлдэг болжээ. 2017 онд Мөрөн сумын хэмжээнд 8000 цэцэг үрслүүлж байсан бол өнгөрсөн онд 14 мянгаар гоёжээ. Энэ жилийн хувьд цэцэгний нэр төрөл, тоог олшруулан 20 мянгаар гоёхоор үрслүүлж эхний цэцгүүдийг суулгаж эхэлсэн бөгөөд баяр наадмаас өмнө бүх цэцгийг талбайд суулгах ажээ.
Б.Туяа
Мөрөн хотыг 20 мянган цэцгээр гоёно |
|
Сэтгэгдэл бичих