Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ
2019-05-28 00:14:48, 842
Малчид, ард иргэдийн анхааралд: Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2019 оны 05 дугаар сарын 27-ны 20 цагаас 05 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хагаст, өдөртөө ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 3-8 метр. Өдөртөө сэрүүсч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
 
Мөрөн хот орчмоор
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө сэрүүсч, 13-15 градус дулаан байна.
 
2019 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 01-нд зарим нутгаар хур тунадас орно. Салхи 01-нд баруунаас секундэд 6-11 метр, зарим нутгаар үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд баруун хойноос секундэд 4-9 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 31-нд өдөртөө ихэнх нутгаар 22-27 градус хүрч хална.
Мэдээ зохиосон синоптик инженер Х. Цогжаргал 


Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0