Малчид, ард иргэдийн анхааралд 23-ны өглөөний байдлаар ихэнх голуудын усны түвшин нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс голууд үерийн түвшинг 1-37см-ээр даван үерлэсэн, 24-нд нутгийн төв болон зүүн хэсгээр ахиу хэмжээний хур тунадас орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 05 дугаар сарын 23-ны 20 цагаас 05 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо, өдөртөө ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Сэрүүсч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-10 градус дулаан байна.
Мөрөн хот орчмоор
Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй бороо шивэрнэ, өдөртөө бороо орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Сэрүүсч, шөнөдөө 4-6 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.
2019 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 25-нд зарим, 28-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 26,27-нд өдөртөө дулаарна.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Цогжаргал
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна |
|
Сэтгэгдэл бичих