Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ
2019-05-21 13:58:41, 810
Малчид, ард иргэдийн анхааралд: Нийт нутгаар дулаарч байгаа тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2019 оны 05 дугаар сарын 21-ний 20 цагаас 05 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Мөрөн хот орчмоорҮүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
 
2019 оны 05 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 23,25-нд зарим, 24-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 23-нд ихэнх нутгаар үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурна. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх бол 24,25-нд сэрүүснэ.
Мэдээ зохиосон синоптик инженер Г.Болорчимэг 


Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0