Өнөөдрөөс нийт нутгаар дулаарах тул шар усны үерээс сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
2019-05-20 01:46:36, 811
Малчид, ард иргэдийн анхааралд
20-ноос нийт нутгаар дулаарах тул шар усны үерээс сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
5 дугаар сарын 19-ний 20 цагаас 05 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.
 
Мөрөн хот орчмоор
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.
 
2019 оны 05 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо, уулаараа хур тунадас орно. Салхи 21-нд тогтуун байх бол бусад хугацаанд баруун хойноос секундэд 6-11 метр, зарим нутгаар үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурна. Дулаарч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 24-нд сэрүүснэ.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Цогжаргал 


Өнөөдрөөс нийт нутгаар дулаарах тул шар усны үерээс сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0