Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орно
2019-05-18 01:15:54, 633
2019 оны 05дугаар сарын 17-ний 20 цагаас 05 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Малчид, ард иргэдийн анхааралд
Өнөө шөнө зүүн, зүүн хойд хэсгээр ахиу хэмжээний хур тунадас, нойтон цас орж, хүйтэрнэ.20-ноос нийт нутгаар дулаарах тул шар усны үерээс сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүнээсээ хойш эргэж 4-9 метр. Нийт нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
 
Мөрөн хот орчмоор
 Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүнээсээ хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
 
2019 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос баруун эргэж секундэд 4-9 метр. 22-нд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.Дулаарч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус дулаан байна.19-нд нийт нутгаар сэрүүхэн байна.
 
Мэдээ зохиосон синоптик инженер Г.Болорчимэг 


Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0