Албан хаагч бүр тарьсан модоо тордож ургуулна
2019-05-11 19:47:52, 715
 Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас “Нэг албан хаагч нэг мод” аяныг өрнүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг "Мод тарих үндэсний өдөр"-т аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон нэгдэж албан хаагч бүр нэг мод тарив.  Аяны хүрээнд албан хаагч бүр нэг мод тарин нийт 115 ширхэг гацуур, 15 ширхэг навчит мод тарьж мод бүрийг эзэнжүүлж, пайзжуулж тухайн модыг тарьсан  албан хаагч модны арчилгаа, усалгааг бүрэн хариуцаж ургуулах гэнэ. Мөн Хөвсгөлчүүддээ “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр болон урин дулааны цагт нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байлаа.
 Б.Ганаа


Албан хаагч бүр тарьсан модоо тордож ургуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0