Хөвсгөлд өчигдөр гурван ойн түймэр гарчээ
2019-05-10 15:21:19, 640
Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаагийн улмаас өчигдөр 3 ойн түймэр гарчээ. 
Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Яст гол гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т ойн түймэр гарсан бөгөөд орон нутгийн 12 иргэн, 5 мотоцикл, 2 морьтой түймрийн голомт руу явсан байна. Мөн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Эг даваа, Хөх хад гэдэг газруудад ойн түймэр гарч орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 7 мотоцикл, 7 морьтой ажиллаж оройн 22 цагийн орчим “Эг даваа” гэдэг газрын түймрийг цурманд оруулж, “Хөх хад” гэдэг газрын түймрийг унтраахаар ажиллаж байгаа ажээ. Өчигдөр тус аймгийн нийт 20 сум хуурайшилтын 4-р зэрэгт  түймрийн эрсдэл өндөр нэн аюултай түвшинд хүрсэн талаар Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлсэн бөгөөд өнгөрсөн шөнө ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орсон байна.
Б.Туяа 


Хөвсгөлд өчигдөр гурван ойн түймэр гарчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0