Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийнхэн зуны эхэн сарын шинийн 15-ы Бурхан багшийн их дүйчин билэгт сайн өдөр сүсэгтэн олонтойгоо хамтарч хийдийн орчим 250 метрт 180 мод бут тарилаа.
Монголчууд нэг мод тарьвал нэг насны буян гэж билэгшээж ирсэн бөгөөд билэгт сайн өдөр хийсэн буян олон арваар үрждэг тул тус арга хэмжээнд иргэд идэвхитэй оролцжээ. Мөн бүтэн өдрийн турш сүсэгтэн олондоо зориулж Бурхан багшийн их магтаал ерөөл хурлаа. "Цаашид Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийг зорин ирж буй хэн бүхнийг эко орчин угтах зорилготой хийдийн орчмыг зүлэгжүүлэх, моджуулах ажлыг тодорхой үе шаттай зохион байгуулна" гэдгийг Ловон лам М.Мөнхбат хэлж байлаа.
МӨРӨНГИЙН ХҮРЭЭНИЙ ОРЧИМД 180 МОД ТАРИЛАА |
Сэтгэгдэл бичих