Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ
2019-05-09 11:58:48, 872
Малчид, ард иргэдийн анхааралд: Болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2019 оны 05 дугаар сарын 09-ний 20 цагаас 05 дугаар сарын 10-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун хойноос зүүн эргэж секундэд 5-10 метр, зарим нутгаар түр зуур секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтэрч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
 
Мөрөн хот орчмоор
 Үүлэрхэг. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос зүүн эргэж секундэд 4-9 метр, үе үе 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 6-8 градус дулаан байна.
 
2019 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 15-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 14-нд ихэнх, 13-нд зарим нутгаар бага зэргийн бороо, уулаараа хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, 12, 13-нд үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурна. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан. 12, 13-нд нийт нутгаар бага зэрэг дулаарна.
 
Мэдээ зохиосон синоптик инженер: Г.Болорчимэг 


Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0