Малчид, ард иргэдийн анхааралд: Болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 05 дугаар сарын 02-ны 20 цагаас 05 дугаар сарын 03-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө нийт нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч, нутгийн баруун ба хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Мөрөн хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Хугацааны эхээр зарим нутгаар хур тунадас орно. Салхи зүүнээс баруун эргэж секундэд 4-9 метр. Сэрүүсч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны эцсээр нийт нутгаар дулаарна.
Мэдээ зохиосон синоптик инженер
Ж.Тэгшбаяр
5 дугаар сарын 3-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ |
|
Сэтгэгдэл бичих