Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Мухар жалга гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т Монгол Улсын хилийн 477-480 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр өчигдөр орой 23 цагийн орчим орж иржээ. Түймрийн голомт руу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч явах бэлтгэл хангаж байна. Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай өчигдөр орой 23 цаг 30 минутын үед түймрийн голомт руу явсан байна. Мөн өчигдөр Тариалан сумын Ар тархи багийн Овоот гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т малын 16х7 хэмжээтэй хашаа шатаж байна гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 40 км зам туулан 20 цаг 10 минутад очиж 4 цаг ажиллаж унтраасан байна. Тус аймгийн хэмжээнд хуурайшилт их байгаа учраас ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжилж байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Б.Гантуяа
Эрдэнэбулган сумын нутагт ОХУ-аас ойн түймэр орж иржээ |
|
Сэтгэгдэл бичих