Зарим нутгаар бага зэргийн хур тунадас орно
2019-04-24 22:57:53, 685
Малчид, ард иргэдийн анхааралд: Болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
2019 оны 04 дүгээр сарын 24-ний 20 цагаас 04 дүгээр сарын 25-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун эргэж секундэд 4-9 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Мөрөн хот орчмоор:
Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
 
2019 оны 04 дүгээр сарын 26-наас 04 дүгээр сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 26-нд зарим, 28-нд ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 4-9 метр, 26, 28-нд өдөртөө ихэнх нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч, явган шороон шуурга шуурна. Дулаарч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Мэдээ зохиосон синоптик инженер: Ж.Тэгшбаяр 


Зарим нутгаар бага зэргийн хур тунадас орно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0