Байгаль орчны салбарынхан туршлага солилцов
2019-04-23 11:34:41, 1316
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгээр “Алтай Соёны бүсэд хамаарах сав газрын захиргаад болон харъяалах аймгуудын БОАЖГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан ажлын уялдааг тодорхойлох, туршлага солилцох” хэлэлцүүлэг Мөрөн хотод болов. Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын 8 сав газар, БОАЖ-ын газар болон БОАЖ-ын яамны нийт 40 төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлэгээр усны нөөцийн нэгдсэн менежмент төлөвлөгөөнд тулгамдаж буй асуудал, сав газар болон 
БОАЖГ-ын хамтын ажиллагаа уялдаа холбоо, усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн талаар сав газрын захиргаад болон БОАЖГ-ын мэргэжилтнүүд тус тус илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцжээ. 
Б.Туяа 
 


Байгаль орчны салбарынхан туршлага солилцов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0