Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 21-ний 20 цагаас 04 дүгээр сарын 22-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө зарим нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд, баруун хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд, баруун хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Мөрөн хот орчмоор:
Үүлэрхэг. Шөнөдөө бороо шивэрнэ. Салхи баруунаас секундэд 4-9 метр, үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.
2019 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Ихэнх хугацаанд зарим нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, 26-нд өдөртөө ихэнх нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Мэдээ зохиосон синоптик инженер: Ж.Тэгшбаяр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи ихтэй байна |
|
Сэтгэгдэл бичих