Цагааннуур сумын нутагт 8 га талбай шатжээ
2019-04-17 15:51:34, 691
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнүүн-Уул гэдэг газарт ойн түймэр гарч 8 га талбай шатжээ. Ойн түймэр сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т гарсан бөгөөд орон нутгийн 26 иргэн, 1 автомашин, 2 мотоциклтой ажиллаж өчигдөр өдрийн 15:30 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.  Аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд салхи шуургатай байгаагаас хуурайшилт нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган гэсэн 3 сум хуурайшилтын 4-р зэрэгт буюу түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд, Мөрөн, Рашаант, Түнэл сум хуурайшилтын 3-р зэрэгт түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд хүрчээ. Цаашид ойрын өдрүүдэд нийт нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх төлөвтэй байгаа ажээ.
 
 Б.Гантуяа


Цагааннуур сумын нутагт 8 га талбай шатжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0