Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ
2019-04-17 13:58:14, 857
Малчид, ард иргэдийн анхааралд
 Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуурга ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
2019 оны 04 дүгээр сарын 17-ны 20 цагаас 04 дүгээр сарын 18-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас шөнөдөө секундэд 3-8 метр, өдөртөө 5-10метр. Нийт нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө дулаарч, нутгийн хойд хэсгээр 10-15 градус бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Мөрөн хот орчмоор
 Үүлшинэ. Хур тунадс орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө дулаарч, 19-2 1градус дулаан байна.
 
2019 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 19-нд нутгийн хойд хэсэг, 21-нд зарим нутгаар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, 19, 21-нд өдөртөө ихэнх нутгаар үе үе секундэд 18-20 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байх бол 19-нд нийт нутгаар сэрүүснэ.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Аюурзана 


Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0