Мөрөнд салхи 24 м/с хүрч шуурав
2019-04-16 18:30:57, 969

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ойрын өдрүүдэд шороон шуургатай, салхитай байна. Өнөөдөр 17 цагийн үед салхи ширүүсэн салхины өрөвхийлсөн хурд буюу дээд хурд 24 м/с хүрч шуурсан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе 16-18 м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурах төлөвтэй байна. Иймээс иргэд өрхийн аюулгүй байдал болон болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, малчин иргэд бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, замд гарахдаа цаг агаарын мэдээг тогтмол харж, техник хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Б.Гантуяа 



Мөрөнд салхи 24 м/с хүрч шуурав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-04-16 18:41:57
    ??????? : Аймаар юм болж