ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХЭД 55 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
2018-05-28 15:00:28, 544

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 55 сая төгрөгийг баталжээ.
Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 7 суманд 15 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Гал түймэр тэр тусмаа ой хээрийн түймэр их  хэмжээгээр гарвал хүн, мал, ан амьтад хүртэл эрсдэх хохиролтой тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  арван суманд ой хээрийн түймэртэй тэмцэх багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлжээ. Мөн хил залгаа ОХУ-тай  хилийн бүсийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж түймэр гаргахгүй байх талаас нь арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор  хилийн заставуудыг үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх тоног төхөөрөмж авах зэрэгт тусгасан 55 сая төгрөгийг зарцуулах ажээ.



ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХЭД 55 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0