Баянзүрх сумын нутагт 1,5 га ойн талбай шатжээ
2019-04-04 17:04:57, 949
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн Доод хулганы нарийны-Ам гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд  зүгт 30 км-т ойн түймэр гарч түймэрт нийт 1,5 га ойн талбай шатсан байна.
Түймрийн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, Хилийн 0257 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 47 иргэн, 11 мотоцикльтой, нийт 65 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,  өчигдөр орой 18 цагт цурманд оруулж, өнөө өглөөний 07 цагийн орчим бүрэн унтраасан байна. 
Б.Ганаа
 


Баянзүрх сумын нутагт 1,5 га ойн талбай шатжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0