Цагаан-Үүрийн түймрийг цурманд оруулжээ
2019-04-04 15:31:12, 710
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэх газарт гарсан түймрийг өчигдөр цурманд оруулжээ. Түймэр гарсан газарт ОБЕГ-ын 3, ҮАБ-ын 27, нийт 30 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин, тус сумын ЗДТГ-ын 4 ажилтан, орон нутгийн 9 иргэн 12 морьтой, нийт 48 хүн, 12 морьтой ажиллаж цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймрийн 10 км-ийн голомтод салхи, хуурайшилт ихтэй байна. Түймэр унтраахаар тус сумын 16 иргэн морьтой, Ханх сумын Тураг багийн 8 иргэн морьтой нэмэлт хүч болж түймрийн голомт руу явжээ.
 
Б.Гантуяа 
 


Цагаан-Үүрийн түймрийг цурманд оруулжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0