Цагаан-Үүрийн түймрийг Залуугийн голд тогтоож байна
2019-04-03 09:35:29, 756
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар гарсан  түймрийн голомтын байдал салхитай, хуурайшил ихтэй, 10 км-ийн тойрогт түймрийн шаталттай байгаа бөгөөд түймрийг Залуугийн гол гэдэг газар тогтоон ажиллаж байна. ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ҮАБ-ын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан ОБЕГ-ын 3 алба хаагч, ҮАБ-ын 27 алба хаагч, нийт 30 алба хаагчийг түймрийн голомтод хүргэх, ойн түймрийг унтраах зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газрын чиглэлд нисч Мөрөн хотод буусан. Мөн өдөр түймрийн голомт руу нисдэг тэргээр 2 удаа алба хаагчдыг зөөвөрлөж, ОБЕГ-ын 3 алба хаагч, ҮАБ-ын 27 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин алба хаагч, Цагаан-Үүр сумын Засаг дарга Д.Далай, нийт 45 алба хаагч “Залуугийн гол” гэдэг газар түймрийг оруулахгүйгээр тогтоон ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа  
 


Цагаан-Үүрийн түймрийг Залуугийн голд тогтоож байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0