Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн Хэвэнгийн нарийны-Эх гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 230 км-т гарсан ойн түймрийн голомт хиймэл дагуулын зургаар 6 болж нэмэгдсэн байна. Тус аймгийн нийт нутгаар цасгүй хуурайшилт их 9 сум эрсдэл ихтэй, түймрийн аюултай 3-р түвшинд байгаа юм. Харин Цагаан-Үүр сум түймрийн аюул дунд зэрэг буюу хоёрдугаар зэрэгт байгаа боловч ойн түймэр гарчээ. Түймэр гарсан газар урьдчилсан байдлаар 3 км гаруй газар шатаад байгаа гэнэ. 2011 онд Цагаан-Үүр суманд ойн түймэр гарч тус сумын ойн сангийн 70 хувь шатаж байсан ажээ.
Б.Гантуяа
Цагаан-Үүрт гарсан түймрийн голомт хиймэл дагуулын зургаар 6 болж нэмэгдсэн байна |
|
Сэтгэгдэл бичих