Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн Хэвэнгийн нарийны-Эх гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 230 км-т ойн түймэр гарсан байна. Тус түймрийг унтраахаар өчигдөр орон нутгийн 25 иргэн, 25 мориор түймрийн голомтруу явсан байна. Мөн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр өнөөдөр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын харьяа ҮАБ-ын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан ОБЕГ-ын 2, ҮАБ-ын 20 алба хаагчийг түймрийн голомтонд хүргэх, ойн түймрийг унтраах зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газрын чиглэлд нислэг үйлдэхээр болжээ.
Б.Гантуяа
Цагаан-Үүрт ойн түймэр гарчээ |
|
Сэтгэгдэл бичих