"ӨВГӨД" ТӨВД 29 ХҮҮХЭД СУРАЛЦАЖ БАЙНА
2018-05-28 14:22:42, 533

Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн "Өвгөд" сургалтын төв нь 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь хүүхэд бүрийг өөр өөрийн насны түвшинд нь хүргэх харилцаанд сургах зорилготой бөгөөд өнөөдрийн байдлаар 2-16 насны 29 хүүхэд үсэг үзэх, унших, хэл яриа хөгжүүлэх, төлөвших гэсэн 4 ангилалд суралцаж байна.
"Өвгөд" төвд амжилттай суралцсан 20 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд, 7 хүүхэд Насан туршийн боловсролын төвд,  4 хүүхэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд дэвшин суралцаж байгаа гэдгийг багш Ч.Аюушжав хэллээ. Өнгөрсөн жилүүдэд тус төвийн хүүхдүүдийн өмнө үдийн цайны асуудал тулгамддаг байсан бол энэ жил Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас төсвийн асуудлыг шийдвэрлэн өгснөөр хүүхдүүд өдөрт 2000 төгрөгийн унд өгдөг болжээ.



"ӨВГӨД" ТӨВД 29 ХҮҮХЭД СУРАЛЦАЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0