Бэлтгэл ангийн хүүхдүүдийг 4 сарын эхний 7 хоногт бүртгэнэ
2019-03-26 22:01:02, 807
Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт бүртгэнэ гэдгийг мэдээллээ. Сургуулиуд гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт Мөрөн сумын багийн Засаг дарга нарын гаргасан 6 настны судалгааг нягтлан өөрсдийн хамран сургах тойргийн хүүхдийн нарийвчилсан судалгааг хийж, бүртгэл хийх бэлтгэлийг хангаж ажиллах гэнэ. Харин дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт нэрсийн дагуу бүртгэлийг хийж хоёр дахь долоо хоногт бэлтгэл бүлэг хичээллэх аж. Бүртгэлийг холбогдох тушаал, журам, заавар хуваарийн дагуу сургуулийн захирал хариуцан зохион байгуулах бөгөөд хамран сургах тойргийн дагуу судалгааг нарийвчлан хийж 6 настай суралцагчийг бүртгэнэ. Гэхдээ өмнө жилд сургуульд элсээгүй 7 настай хүүхдүүдийг бүрэн хамруулах шаардлагатай бөгөөд зайлшгүй шалтгаанаар сумдаас шилжин ирсэн хүүхдүүдийг Авьяас, Нутгийн аваргууд, Ирээдүй сургуульд бүртгэх ажээ.
Б.Гантуяа 
 


Бэлтгэл ангийн хүүхдүүдийг 4 сарын эхний 7 хоногт бүртгэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0