Хөвсгөл аймгийн 99 гайхамшиг багтсан ном бүтээнэ
2019-03-26 17:23:21, 992
Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас аймгийн ЗДТГ-тай хамтран аймгийн 6 ястан болох дархад, уйгар, урианхай, буриад, хотгойд, хал угсаатны бүтээсэн түүх, соёл уламжлал болон байгалийн үзэсгэлэнг олон нийтэд таниулах, бахархах, хайрлан хамгаалах үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн 99 гайхамшгаар ном бүтээхээр иргэдийн саналыг авч эхэллээ. Тус номд байгалийн үзэсгэлэнт газар, буган чулуу, хүн чулуу, хадны зураг, түүхэн газар, гол, мөрөн нуур, ан амьтан, ургамал, мод, 6 ястны ахуй амьдралыг харуулсан эд өлгийн зүйлсийн зураг, мэдээлэл багтах бөгөөд 99 гайхамшгийн байршлыг харуулсан газрын зурагтай байх ажээ. Боловсрол, соёл урлагийн газраас аймгийн хэмжээнд 3 жилийн хугацаанд судалгаа явуулсан байна. Энэхүү судалгаан дээр үндэслэн иргэдийн саналыг тусган номд орох мэдээллүүдийг тодруулан олны хүртээл болгох юм.
Б.Гантуяа 


Хөвсгөл аймгийн 99 гайхамшиг багтсан ном бүтээнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-15 13:01:44
    ???????? : Дэлгэрмөрний дээд урсгалд Чингисийн гүүр/далан/ гэсэн өмөрмөц тогтоцтой газар байдаг гэсэн.