Ахмад багш нарын зөвлөгөөнд 100 гаруй багш оролцлоо
2019-03-21 23:16:59, 625
Хөвсгөл аймгийн Ахмад багш нарын холбооны санаачилгаар “Ахмад багшийн алдар” зөвлөгөөнийг зохион байгуулж сум бүрийн төлөөлөл болсон 100 гаруй багш оролцлоо.  Тус аймгийн Ахмад багш нарын холбооноос багш нарынхаа дунд 6 чиглэлээр санал, асуулга8 судалгаа явуулж ахмадуудад тулгамдаж буй олон асуудал байгааг тогтоож  шийдэх зорилгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.
 
Тухайлбал тэтгэвэртэй холбоотой асуудал, эмнэлгийн үйлчилгээний чанар, хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх зэрэг нь нэн тэргүүнд тулгамдаж буйг хэлж байв. Энэ үеэр сургуулиуд ахмад багш нартайгаа хамтран ажиллаж мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг авч ажиллахаар болов. Мөн ахмад багш Я.Энхжаргал, Х.Нармандах нарыг "Аймгийн тэргүүний ажилтан"-аар, Д.Галтбаяр, н.Пүрвээ нарыг аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр тус тус шагнасныг аймгийн Засаг дарга Л.Ганболд гардуулан өгч баяр хүргэлээ.  
 
Б.Ганаа


Ахмад багш нарын зөвлөгөөнд 100 гаруй багш оролцлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0