ХҮҮХЭД БҮР НОМ УНШИЖ, УНШСАН НОМНЫХОО ТЭМДЭГЛЭЛИЙГ ХӨТӨЛДӨГ БОЛЖЭЭ
2018-05-28 13:56:38, 570
Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Нийтийн номын сантай хамтран "Нацагдорж тэмдэг" гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. Тус аймгийн 25000 мянган хүүхэд бүр Боловсрол, соёл урлагийн газраас хэрэгжүүлж буй "Нэг сурагч -Нэг ном 2" аяны хүрээнд ном уншиж, уншсан номын агуулгаа тэмдэглэж, тэмдэглэл хөтөлж, шүлэг, эсээ, илтгэл бичиж, бүтээлчээр ном унших аргад суралцсан, сургууль, ангидаа ном хандивлаж маш олон бүтээлч ажил өрнүүлсэн гэдгийг  Аймгийн БСУГ-ын дарга Я.Дашзэвэг онцолж байв.
Энэ үеэр хамгийн олон ном уншиж үе тэнгийн сурагчдаа манлайлан шүлэг, эсээ, тэмдэглэл хөтөлж, бүтээл урласан 8 сургуулийн 16 хүүхдэд "Нацагдорж" тэмдэг олгов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааны эрхлэн хэвлүүлсэн “Буриад дууны цоморлог”, “Хотгойд дууны цоморлог” номын нээлтийг хийж, аймгийн төвийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн урлагийн байгууллагуудад гардуулан өглөө.
 


ХҮҮХЭД БҮР НОМ УНШИЖ, УНШСАН НОМНЫХОО ТЭМДЭГЛЭЛИЙГ ХӨТӨЛДӨГ БОЛЖЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0