Хөвсгөл аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас суралцагчдын хэрэглээний чадварыг бодитойгоор үнэлж, аймгийн хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах зорилгоор “Чанарын судалгаа, үнэлгээ-2019” шалгалтыг анх удаа цахим технологи ашиглан зохион байгуулна. Судалгаанд тус аймгийн 35 ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн 2698, 9 дугаар ангийн 1966, 12 дугаар ангийн 680, нийт 5344 сурагч хамрагдана. Энэхүү чанарын судалгаа, үнэлгээ нь 2016-2018 онд хийгдсэн хяналт үнэлгээний дүн, зөвлөмжийн дагуу сургууль багшийн зүгээс сургалтын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн ажил, үйлчилгээний үр дүн, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үнэлэх юм. Мөн чанарын үнэлгээний урьдчилсан судалгааг зохион байгуулж, дүн шинжилгээ хийж, зөвлөмжийг өгөх бага, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалтын бэлтгэл, менежментийг сайжруулах үнэлгээний орчин үеийн техник төхөөрөмж болох шалгалтын тестийн супер программ хангамж, сканнерыг ашиглан сорилын ажлыг засаж судалгаа гарган, сургууль багшийн ажлыг хөнгөвчлөх, үнэн бодит судалгаа мэдээлэлтэй болох зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог, давуу талтай ажээ.
Б.Ганаа
“Чанарын судалгаа үнэлгээ”-г анх удаа цахим технологи ашиглан зохион байгуулна |
|
Сэтгэгдэл бичих