2019 оны ЭЕШ-ын хуваарь гарлаа
2019-03-11 09:25:58, 892
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын хуваарь батлагдлаа.
 
Энэ жилийн ЭЕШ 2019 оны 6 дугаар сарын 17-нд Монгол улсын түүх, Физик хичээлийн, 18-нд Хими, Газарзүй, Англи хэл, 19-нд Биологи, Математик, 20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтыг тус тус зохион байгуулахаар товложээ.
 
ЭЕШ-ын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
 
Түүнчлэн Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл ирэх сарын 4-нд дуусах бөгөөд бүх сурагчид уг шалгалтыг заавал өгөх юм. Энэхүү шалгалтаар 400 онооноос бага үнэлгээ авсан сурагчид их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. Энэ жил шууд засалтын “Шилэн технологи”-ийг нэвтрүүлж байгаа бөгөөд өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан бол 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсноороо онцлогтой. 
Ж.Болор


2019 оны ЭЕШ-ын хуваарь гарлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0