Хөвсгөл аймаг Эрхүүгийн багшийн их сургуультай хамтран ажиллана
2019-03-01 15:05:48, 674
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд ОХУ-д ажиллаж, Эрхүүгийн багшийн их сургуулийн удирдлагуудтай уулзлаа.Уулзалтаар Эрхүүгийн өдрүүд үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, орос хэлний бэлтгэл сургалт явуулахад хамтран ажиллах, сургууль, цэцэрлэгийн түвшинд байнгын харилцаатай байх, багш, сурагч, оюутан солилцоо явуулах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд хамтран ажиллах, орос хэлний багш нарыг Эрхүүд  орос хэл заах арга зүйд сургах, Орос хэл, аялал жуулчлалын чиглэлээр монгол оюутнуудыг сургах, орчин үеийн технологиор орос хэлийг заах зэрэг асуудлаар ярилцаж санал солилцов.
 
Эрхүүгийн их сургуулийн ректор Бычков Игорь Вячеславович орос хэл заахаас эхлээд судлаач бэлтгэх хүртэл бүх түвшинд  Хөвсгөл аймагтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, цаашид ажил хэрэг болгон үр дүнтэй үйл ажиллагаанууд хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ.Мөн Эрхүү хотын 39-р сургууль, 186-р цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаа, орчинтой нь танилцан цаашид Хөвсгөл аймгийн Ирээдүй сургууль болон X-р цэцэрлэгтэй хамтран ажиллахаар болов.
Б.Ганаа


Хөвсгөл аймаг Эрхүүгийн багшийн их сургуультай хамтран ажиллана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0