Хичээлээс гадуур нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов
2019-01-19 12:27:42, 751
Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сурагчдын 2-р улирлын амралт дуусч энэ сарын 21-ний өдөр хичээл орохтой холбогдуулан хичээлээс гадна нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийт сургуулийн захирал, эрхлэгч нарт  анхаарууллаа. Зарим аймагт ханиад томуу төст өвчин их байгаатай холбогдуулан амралтыг хойшлуулсан сайдын тушаал гарсан байна. Энэ тушаал нь тус аймагт хамааралгүй тул БСШУС-ын сайдын 2018 оны А/747 дугаар тушаалын дагуу 21-нээс хичээллэж, цагаан сараар 7 хоног буюу 2 дугаар сарын 4-10-нд амарч, 11-ний өдрөөс хичээллэнэ. Багш, суралцагч, эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэж, хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахыг үүрэг болгожээ.
Б.Туяа


Хичээлээс гадуур нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0