Тестийн шалгалт засах супер программ хангамжийг зарим сургуульд олгов
2018-12-31 12:56:40, 563
Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар аймаг remark office omr буюу тестийн шалгалт засах супер программ хангамж, скайнерыг Цэцэрлэг, Хатгал, Рашаант, Эрдэнэбулган, Дэлгэрмөрөн цогцолбор, Эрдмийн далай цогцолбор, Мөрөн Гурван-Эрдэнэ, Сод-Эрдэм, Шинэ-Идэр зэрэг нийт 9 сургуульд хүлээлгэн өглөө.Орон нутгийн түвшинд элсэлтийн урьдчилсан сорил шалгалтыг тодорхой системтэй явуулах, үзүүлэх амжилтыг нэмэгдүүлэх зорилгоор “Фючер Скүүл Монголиа” компанитай хамтран дээрх арга хэмжээг авчээ. remark office omr программ хангамж, скайнер нь 1 минутад 35 хариултын хуудас засаж, эцсийн үр дүн, тайлан мэдээ, анализыг 20 гаран хувилбараар тайлан болгож харуулдаг ухаалаг технологи юм. Сургууль багш нар шалгалт, судалгаа, санал асуулгын хариултын хуудасны дизайныг microsoft word, еxcel, Indesign, adobe болон бусад программ хангаж дээр өөрийн хүссэн загвараар боловсруулж, бэлтгэсэн хариултын хуудсаа ердийн бичгийн цаасан дээр бүх төрлийн принтер, хувилагч ашиглаж олшруулах боломжтой. Сургуулиуд remark office omr программ хангамж, скайнертай болсноор сургалтын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад үнэлгээ хийх, сурагчдын сурлагын амжилт, чанарыг нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн түвшинд элсэлтийн урьдчилсан сорил шалгалтыг тодорхой системтэй явуулах,үзүүлэх амжилтыг нэмэгдүүлэх, сурагчдын мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшинг тогтоон алдсан алдаа дутагдлыг засан сайжруулах, алдаанаасаа суралцаж, цаашид өөрсдийн хүссэн оноогоо авч сонгосон сургуульдаа орох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой ажээ.
 
 Б.Гантуяа


Тестийн шалгалт засах супер программ хангамжийг зарим сургуульд олгов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0