Цахим мэдээллийн төвийн нээлт боллоо
2018-12-25 20:29:32, 975
Хөвсгөл аймгийн Засаг даргын “Хөгжлийн Хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсролын салбарт хэрэгжиж буй “Оюунлаг Хөвсгөл” дэд хөтөлбөрийн ажил үйлчилгээний нэг болох “Цахим боловсрол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Багшийн хөгжлийн ордонд “Цахим мэдээллийн төв” байгуулагдан нээлтээ хийлээ. Тус төв нь аймгийн боловсролын технологийн хөгжлийн сангийн бүртгэл, мэдээлэл ба боловсролын салбарын үйлчилгээ, мэдээ мэдээллийг үндэсний хэмжээнд цахим байдлаар түгээн дэлгэрүүлж олон нийтэд хүргэх зорилготой юм. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд,  Боловсрол Соёл, Урлагийн Газрын дарга Я.Дашзэвэг, Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, бүсийн төв сургуулийн захирлууд, мэдээллийн технологийн багш нар, Мөрөн сум болон сумдын сургуулийн багш нарын төлөөлөл онлайнаар оролцлоо.
 
Б.Гантуяа


Цахим мэдээллийн төвийн нээлт боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0