Эрдмийн далай сургуулийн баг Смарт технологитой багаар шалгарав
2018-12-25 20:18:13, 1010
Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас “Багшийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гарах арга замыг сонгон ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, үйлийн явцдаа суралцах таатай нөхцөл бүрдүүлэх, багаараа хүүхдийг хөгжүүлдэг багш болон төлөвших, үлгэрлэн хөгжиж, бусдад тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, холбогдолтой, хугацаатай” тэргүүн туршлага, арга технологио түгээх дэлгэрүүлэх зорилгоор Смарт технологи бүхий шилдэг багийг шалгаруулав.Мөрөн сумын сургуулиудаас “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Зөвлөх зэрэгтэй Биологийн багш Ц.Баярхүү ахлагчтай багийн “Энзим ба хоол боловсруулалт, веб мэдээлэл” технологи тэргүүллээ. Харин сумдын сургуулиас  Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ө.Отгонсайхан ахлагчтай баг “Ухааныг утсаар уяж болохгүй” технологи тэргүүлжээ. Багийг шалгаруулахдаа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд гаргасан шинэ санаа бүхий Смарт технологийг, хэрэглэх арга зүйн алхамчлал бүхий зөвлөмжтэй эсэх, хэрхэн асуудлаа тодорхойлж, шийдэх арга замаа гаргасан байдалд үнэлгээ өгч шилдэг багуудыг тодруулсан бөгөөд нийт 16 багийн материал ирснээс 8 багийн материалыг шалгаруулан эцсийн шатны шалгаруулалтад оруулжээ. 
Б.Гантуяа
 


Эрдмийн далай сургуулийн баг Смарт технологитой багаар шалгарав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-25 23:03:33
    Lhagsam: Bayrhuudee bolon bagiinhand n bayr hurgey manlailal urgeljlèn