Дэлхийн Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд "Let's speak English" телевизийн нэвтрүүлэг явуулж эхэллээ
2018-12-03 15:47:35, 782
Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас "Дэлхийн Хөвсгөл" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Хөтөлбөрийн хүрээнд англи хэл сурч буй сурагчдын хэрэглээний чадварыг нэмэгдүүлэх, ярих, сурсан үг дүрмээ ашиглан өөрийгөө болон бодол санаагаа илэрхийлж сургах зорилготой "Let's speak English" телевизийн нэвтрүүлгийг "Түмний телевиз"-тэй хамтран явуулж эхэллээ.
 
Нэвтрүүлэг 7 хоног бүр тогтмол цагт үзэгчдэд хүрэх бөгөөд Мөрөн сумын болон орон нутгийн сурагчид гадаад багштай хамтран оролцох гэнэ.“Мөн гадаад хэлний мэргэжлийн багш нараар дамжуулан бусад мэргэжлийн багш нарын гадаад хэлний боловсролын түвшинг ахиулах, хэрэглээний чадварыг сайжруулах сургалт зохион байгуулна.
 
 
Мөрөн сумын гадаад хэлний багш нарыг “Багшийн хөгжлийг дэмжих цаг”-аар хөгжүүлэх, сумдын багш нарт цахим хэлбэрээр тухай бүрт нь хүргэж ажиллах, гадаад хэлний олимпиадыг багш, сурагчдын дунд зохион байгуулах, сургуулиудад гадаад хэлний дугуйлан хичээллүүлэх, англи хэлний иж бүрэн кабинеттай болох зэрэг олон ажлыг төлөвлөсөн” гэдгийг БСУГ-ын Гадаад хэлний мэргэжилтэн Д.Отгонбаяр хэлж байлаа.
Б.Гантуяа 


Дэлхийн Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд "Let's speak English" телевизийн нэвтрүүлэг явуулж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0