Бид ангиараа алдаагүй зөв бичдэг хамт олон болно
2018-10-19 16:44:29, 1797
Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн Я. Оюунгэрэл багштай 7 в анги хамт олноороо  “Хүмүүн бичиг” сонинг захиалжээ.Тус анги “Миний сурсныг чи сур.Чиний сурсныг би суръя” уриатай бөгөөд  сумын Засаг даргын нэрэмжит Англи хэлний олимпиадын аварга, Монгол хэл бичгийн олимпиадын дэд аварга хамт олон юм. Энэ хичээлийн жилд “Эх хэлээрээ алдаагүй зөв сайхан бичих” зорилго тавьжээ. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд анги хамт олноороо “Хүмүүн бичиг” сонинг захиалан уншиж хичээлдээ ашиглаж байна. “Хүмүүн бичиг” сониноос олон сайхан мэдээ мэдээлэл олж авахаас гадна монгол бичгээр алдаагүй зөв бичихэд их тус болдог.Тийм учраас үеийн найзууддаа “Хүмүүн бичиг” сониноо захиалан уншихыг  уриалж байлаа. “Манай  ангид олон  тэргүүний сурагчид байдаг.Тухайлбал: Сурагчдын холбооны “Оюунлаг сурагч” хүрэл медальт О.Хонгорзул,Э.Отгондулам,Ү.Үүрийнцолмон,Б.Билгүүн,”Спортлог сурагч” алтан медальт С.Чингүнжав, аймгийн аварга шалгаруулах таеквондогийн хүрэл медальт Б.Ууганбаяр, аймгийн аварга шагайн харваа тэмцээний хүрэл медальт М.Тэргэл,”Алтан намар “кросс  уралдааны 6 удаагийн аварга М.Урансарнай, хошой мөнгөн медальт М.Ганшагай нараараа бахархдаг. Мөн сумын Засаг Даргын нэрэмжит Монгол хэлний олимпиадын алтан медальт Э.Ичинхорлоо, Г.Отгонцэцэг,”Цаг” сонины нэрэмжит математикийн олимпиадын хүрэл медальт Н.Ихбаяр, ангийн даамны аварга сурагч С.Чингүнжав, Э.Номингоо, Цэвэр сайхан бичигтэн Э.Ичинхорлоо, Э.Отгондулам, Г.Номин-Эрдэнэ, Н.Нямхүү, Г.Отгонцэцэг,уран уншигч Ц.Нямхүү, А.Анударь,шатрын аварга Э.Отгонпүрэв, уран уншигч ,ангийн зургийн хичээлийн аварга С.Мөнхбат нар манай ангийн шилдэг хүүхдүүд юм” гэдгийг ангийн багш Я. Оюунгэрэл онцолж байлаа.
Б.Гантуяа 
 


Бид ангиараа алдаагүй зөв бичдэг хамт олон болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-08 17:04:34
    Зочин: Good luck :)