Хөвсгөл аймагт Насан туршийн боловсрол төв байгуулна
2018-10-15 17:11:12, 778
Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд, БСУГ-ын дарга Я.Дашзэвэг нартай уулзаж бүх нийтийн тасралтгүй боловсрол, иргэдийн насан туршдаа суралцахуй, насан туршийн боловсролын үйл ажиллагааг орон нутагт дэмжих, багш нарын нийгмийн асуудалд анхаарах талаар ярилцлаа. Мөн энэ үеэр тус аймагт Насан туршийн боловсрол төвийг ирэх онд байгуулахаар боллоо. Насан туршийн боловсрол төвийг орон нутагт байгуулснаар хүн бүрт хэрэгцээтэй боловсролоо, бололцоотой хугацаандаа, өөртөө тохирсон хэлбэрээр, сургуулиас гадуур эзэмших орчинг бүрдүүлж, тасралтгүй, тогтвортой үйлчилгээ үзүүлэх, хүссэн хүн бүрт боловсролын тасралтгүй үйлчилгээг сургалтын таатай орчинд үзүүлж, бие даасан бүтээлч чадварыг хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой ажээ. Тус төв Дорноговь, Увс, Завхан, Хөвсгөл гэсэн 4 аймгаас бусад аймгуудад байгуулагдаж үйл ажиллагаа нь жигдэрчээ.


Хөвсгөл аймагт Насан туршийн боловсрол төв байгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0