Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид 23 мэргэжлээр 500 гаруй оюутан, сурагч суралцаж байна.
Политехник коллежийн хэв шинжийг өөрчилж, ШУТИС-ийн харьяа болгож байгаатай холбогдуулан тус сургуулийн зорилго, бүтэц, чиглэлийг тодорхой, оновчтой болгох шаардлага үүссэн байна.
Тус коллеж ойн мэргэжилтэн, байгаль орчин, аялал жуулчлалын менежмент, үйлчилгээ, үйлдвэрлэл, мал аж ахуйд түшиглэсэн хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрийн мэргэжилтнүүд бэлтгэх чиглэлд төрөлжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Суралцагчид нь өөрөө хүсвэл байгаль орчин, аялал жуулчлал, барилга, тээвэр, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-д шатлан суралцах боломжтой.

Тухайлбал, орон нутагтаа тэтгэлэг аваад бакалаврын түвшинд 2 жил суралцаад үргэлжлүүлэн ШУТИС-д суралцах боломжтой юм.
Политехникийн коллежийн 19.1 тэрбум төгрөгийн өртөгтэй шинэ цогцолборын барилгын ажил энэ онд эхэлнэ.
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор тус коллеж бүсийн хэмжээний нарийн мэргэжлийн томоохон сургууль болж хөгжихийн эхлэл, суурь тавигдах ажээ.
Б.Ганаа
| Политехникийн коллежийн шинэ цогцолборын барилгын ажил энэ онд эхэлнэ |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих