Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хавар 12-р ангийг 2281 сурагч төгсч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтанд 2125 сурагч орохоор бүртгүүлснээс 103 нь өмнөх оны төгсөгч байгаа гэнэ.
Харин үлдсэн 259 сурагчдын зарим нь Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэн суралцах бол зарим нь дараа жил шалгалт өгөхөөр төлөвлөсөн гэнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл онлайнаар явагддаг болсноос хойш бүртгэлийн үед ямар нэгэн зөрчил дутагдал гарахаа больсон гэдгийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн П.Хуншагай мэдээллээ. Бүртгүүлсэн сурагчид өөрийн суудлын дугаараа хэвлэн аваад 6-р сарын 16-ны өдөр монгол хэл бичгийн шалгалтанд орох ажээ.
ХӨВСГӨЛД ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 2125 ХҮҮХЭД ӨГНӨ |
|
Сэтгэгдэл бичих