Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас сурагчдын өөрсдийн зорилго, сонирхолд үндэслэн мэргэжлээ зөв сонгоход туслах, зорилгогүй үр дүнгүй шалгалт өгдөг ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонгосон мэргэжил-Монгол орны хөгжилд” хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны судалгаа хийх мэргэжил сонголтын аялалыг Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ гэсэн чиглэлд зохион байгуулж байна. Аялалд Мөрөн сумын Дэлгэрмөрөн, Эрдмийн далай болон Эрдэнэбулган, Тариалан сумын сургуулийн 11-р ангийн сурагчдын төлөөлөл болсон 40 хүүхэд оролцож байна. Аялалын хүрээнд Тариалан сумын Алтан дуулга компаний тариан талбай, гурилын үйлдвэр, Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэр, МСҮТ, Эрдэнэт хивс, Дархан хотын Дулааны станц, Төмөрлөгийн үйлдвэр, Сэлэнгэ аймгийн фермертэй газар дээр нь танилцаж туршлага судлах ажээ.
Б.Гантуяа
МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХ АЯЛАЛД 40 СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА |
|
Сэтгэгдэл бичих