Зургаан настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулна
2022-06-07 12:58:37, 722

Хөвсгөл аймгийн Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд холбон зуучлах тэдний эрх, оролцоог хангах салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл юм.  Тус зөвлөлөөс хуралдаж 2022-2023 оны хичээлийн жилд шинээр сургуульд элсэх хөгжлийн бэрхшээлтэй 6 настай 34 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр хамран сургах тойрогт нь шинээр элсэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа сургуулийн удирдлага болон сургуулийн дэмжлэгийн баг, мөн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн хамт оролцож хүүхдийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Энэ үеэр шинээр сургуульд элсэн суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах сургуулийн хамт олон тухайн хүүхдэд тохирсон орчинг эртнээс бэлтгэн бүрдүүлэхээр боллоо. Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл нь ирэх намар хуралдаж 34 хүүхдийг элссэн эсэхэд хяналт тавьж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд хамруулахад тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дахин хэлэлцэхээр болов. Хөвсгөл аймгийн хэмжээнд 512 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа бөгөөд 75 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагддаг гэсэн судалгаа гарчээ.

Б.Ганаа 



Зургаан настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0